Wednesday, February 18, 2009

One day

Ene minii neg jijigheen uran bvteel uhaantai ymaa. Endees ta ymar negen ym mederch baina uu? Ene yg l vlgert gardag shig. Ene zurgan deer baigaa 2 vneheer az jargaltai haragdaj baigaa bizdee. Bi ene zurgiig neg naiziinhaa hairiin dursamjaas ni sedwelj zursan uhaantai yma ene udur 5n sariin eheer bolson gesen. Ter 2 neg ugluu zvgeer l yriltsaachgvi baij ertvv uulzaad uulan deer garah bolson ym genee. Ter ogloo zoolon boroo shiwerch baisan ym gene tegeed ter 2 ymar ch beltgelgvi undur uuliig zrihoor shiidjee. Hvnii hudulguun barag l baihgvi baihad ter 2 uulzaad tsugtaa alhaj gene dee. Eneedtei ni ter 2 bie biedee sain gedgee eroosoo medegdeegvi baisan gesen. Tegeed l ter urt zam ni tiim ch urt bish ym shig l sanagdaj baisan hereg .ter 2 undur uul ood matssaar l bailaa hvv tvvnd ergej bitgii haraarai geseer l deeshee alhaad l baij tegeed l neg medsen uul uud barag l gartsan baijee . Ohin teselgvi
ergeed harchhaj gene tegsen boroo orj baisan hernee uulan deer bitvv tsaw tsagaan tsastai agaar ni hvrtel ymar baisaniig tusuulduu bvh mod gazar ergen toirond tsaw tsaan ,zun boloh gej baigaa bish uwul l ym shig zunii huwtsastai baisan ch gesen jaahan ch daarahgvi bjee. Uuliin uuduu garaad tsaad taliig harah getel tsaad tel ni haragdsangvi yg l ter 2 2lahnaa vvlen deer zogsood l nisej baigaa ym shig ergen toiron tsaw tsagaan jaahan ch salhgvi. Ter 2 uulan deer suugaad ymar jargaltai baigaagaa bie biedee heleegvi ch ter 2 dotroo 2laa medeej hereg mash ih jargaltai baisan baina.Tsas tom tomooroo budarch bailaa. Ter tom tom tsasnuud huwtsasan deer hvreh tudiil hailchhaad bvvr hamag huwtsasiig ni norohgeed baijldee. Tegsen hvv tsvnhneesee zoontog gargaj ireed ohiniig tsasnaas hamgaaljee.tegeed udalgvi ohin ni garaa vreed ehlew. gar ni jaahan beer ch ihelj baisan baijee. hvv tsvnhneesee jijigheen haluun sawtai tsaa bas eejiinhee hiisen shinehen boortsog gargaj ireejee. tegeed l ohin aygatai haluun tsaigaar garaa dulaatsuulaad l... hoorhon baigaazdee hen ch vvniig setgehgvi baisan baihdaa. ergen toirond chimee anirgvi baij baital haanaas ch ym boljmor jirgej ihelj genee.Tegsen hvv 2laa boljmor hoollie geed nuguu boortsgonuudaa heg jijigheen chuluunii deer vvrvvlch orhijee.Heseg hugatsaanii daar gants 2rooroo tsuwsaar zunduu olon boljimoruud ireed tsadtalaa hoolloson gesen . he he Minii naiziin ene engiin hernee jargaltai dursamj ni hezee ch martagdhaargvi dursamjina baihdaa...... vrgeljlel biii.......

4 comments:

  1. aaya yasan huurhun zolignuud ve.hair hurchlee hehe.neeree goyo dursamj baina.uurtuu iim dursamj uldeeh yumsan.uldeeh geseer baital yanaa hugshirch duusahnee hehe.yanaa uulzaldah yumsaan.

    ReplyDelete
  2. oh tiin.abs yostoi huurhun zurag baina.avyastai huuhed shuu

    ReplyDelete
  3. Бичлэгийг чинь кирилээр хөрвүүлээд тавьчихъя болно биз дээ? (Кириллээр хурдан бичдэг болоорой :) )

    Энэ миний жижигхэн уран бүтээл ухаантай юм аа. Эндээс та ямар нэгэн юм мэдэрч байна уу? Энэ яг л үлгэрт гардаг шиг. Энэ зурган дээр байгаа 2 үнэхээр аз жаргалтай харагдаж байгаа биз дээ? Би энэ зургийг нэг найзынхаа хайрын дурсамжаас сэдэвлэж зурсан ухаантай юм.

    Энэ өдөр 5-р сарын эхээр болсон гэсэн. Тэр 2 өглөө зүгээр л ярилцаачгүй байж эрт уулзаад уулан дээр гарах болсон юм гэнээ. Тэр өглөө зөөлөн бороо шивэрч байсан юм гэнэ. Тэгээд тэр 2 ямар ч бэлтгэлгүй өндөр уулыг зорихоор шийджээ. Хүний хөдөлгөөн бараг л байхгүй байхад тэр 2 уулзаад цугтаа алхаж гэнэ дээ. Инээдтэй нь тэр 2 бие биедээ сайн гэдгээ ерөөсөө мэдэгдээгүй байсан гэсэн. Тэгээд л урт зам нь тийм ч урт биш юм шиг л санагдаж байсан хэрэг. Тэр 2 өндөр уул өөд мацсаар л байлаа. Хүү түүнд эргэж битгий хараарай гэсээр л дээшээ алхаад л байж. Тэгээд нэг мэдсэн уул өөд бараг л гарчихсан байжээ. Охин тэсэлгүй эргээд харчихаж гэнэ. Тэгсэн бороо орж байсан хэрнээ уулан дээр битүү цав цагаан цастай. Агаар нь хүртэл ямар байсныг төсөөлдөө? Бүх мод газар эргэн тойронд цав цагаан, зун болох гэж байгаа биш өвөл л юм шиг, зуны хувцастай байсан ч гэсэн жаахан ч даарахгүй байжээ. Уулын өөдөө гараад цаад талыг харах гэтэл цаад тал нь харагдсангүй. Яг л тэр 2 2уулхнаа үүлэн дээр зогсоод л нисэж байгаа юм шиг эргэн тойрон цав цагаан жаахан ч салхигүй. Тэр 2 уулан дээр суугаад ямар жаргалтай байгаагаа бие биедээ хэлээгүй ч тэр 2 дотроо 2уулаа мэдээж хэрэг маш их жаргалтай байсан байна.

    Цас том томоороо бударч байлаа. Тэр том том цаснууд хувцсан дээр хүрэх төдийд хайлчихаад бүүр хамаг хувцас нь норох гээд байж л дээ. Тэгсэн хүү цүнхнээсээ шүхэр /зоонтог/ гаргаж ирээд охиныг цаснаас хамгаалжээ. Тэгээд удалгүй охин нь гараа үрээд эхлэв. Гар нь жаахан бээрч эхэлж байсан байжээ. Хүү цүнхнээсээ жижигхээн халуун савтай цай бас ээжийнхээ хийсэн шинэхэн боорцог гаргаж иржээ. Тэгээд л охин аягатай халуун цайгаар гараа дулаацуулаад л...

    Хөөрхөн байгаа биз дээ? Хэн ч үүнийг сэтгэхгүй байсан байхдаа. Эргэн тойронд чимээ аниргүй байж байтал хаанаас ч юм болжмор жиргэж эхэлж гэнээ. Тэгсэн хүү 2уулаа болжмор хооллоё гээд нөгөө боорцогнуудаа нэг жижигхээн чулууны дээр үйрүүлж орхижээ. Хэсэг хугацааны дараа ганц хоёроороо цувсаар зөндөө олон болжморууд ирээд цадталаа хооллосон гэсэн. Хэ хэ миний найзын энэ энгийн хэрнээ жаргалтай дурсамж нь хэзээ ч мартагдахааргүй дурсамж нь байхдаа...
    Үргэлжлэл бий...

    ReplyDelete
  4. Гоё зугаалга болжээ. Гэхдээ чи өөрөө зугаалсан юм шиг яасан тодорхой бас гоё зураа вэ?

    ReplyDelete